2008/10/04

Бурхан халдун

Далай Их Хаан маань энэ өдөр мэндэлжээ.


Монгол түмний ариун дагшин шүтээн Бурхан халдун уулыг тахих ёслолыг үзсэн фото дурсамжаа дэлгэе гэж бодлоо.. 2006 оны 5 сарын 22.
Дээд дунд доод гэх гурван овоо байдаг. Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь уулын дунд хавьцаа байдаг бөгөөд энэ харагдаж буй зургийг дунд овоо байдаг уулын орой дээрээс авсан юм. Энэ уулын оройг дагаж (зүүн гар тал руу нь) дээш мацсаар тээр тэнд харагдаж буй овоон дээр очно доо.. Уулын орой гэхэд цэлийсэн том талбай. Талбайн дунд бараг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан байх. 10 н давхар барилгаас өндөр энэ уулан дээрх уул зураг дээр харагдаж байна. Харин дээр нь байх шовгор нь Дээд овоо юм. Доод овоо буюу уулын бэлээс шөнийн 2, 3 цагт гарч дээш мацсаар цаана харагдаж байгаа том уулын оройн захад ирэхэд нар мандсан юм.

"овооны эх таньдаа, а харин олзны их маньдаа"..


Тайх ёслол..


түүх..
Найман зууны дараа ч эх нутгийнхаа дээр намирсаар..


Хааны хөрөгийг бүтээж залах ёслол..
Харин энэ түвдийн шарын шашны бурхан шиг зурчихсан зурагны тухай Ганбаагийн блогоос уншаарай..
нэгэнт шүүмжилснийх зарим зүйлийг хэлэхгүй өнгөрч болохгүй нь.. Монгол үндэстний үндэс Их хааныхаа эрхэм шүтээнийг хүмүүс юугаар тахидагийг хардаа..
Анх явах болчихоод л миний сэтгэл хөдөлсөн юм. Уул гүвээ даван, гол горхи, шавар шалбааг туулан ойртох бүр улам догдлоод л.. Элгээрээ шаварт хэвтсэн машинаа сэвхийтэл өргөөд цааш явахад хөөрч хөвөлзсөн сэтгэлд бүр ч хүч орох шиг.. Тэр л эрч хүчээрээ бидний хэдэн нөхөд шөнөжин дээшээ мацсаар оройд нь гарч очиход наран мандаж таарсан нь ёстой л үгээр өгүүлшгүй сайхан мэдрэмж байсан юм.
Гэвч тэгэж хөөрсөн сэтгэлийг минь гол горойтол харлуулсан хэдэн муухай зураг оруулах нь дээ..

"тэнд хогийн сав байгаагүй"...

хамт явсан нэгэн ТББ -н залуус болон бидний хэдэн нөхөд үүнийг харчихаад хаяад явчихаж төвдөөгүй юм..
зөвхөн хоосон архины шилийг бөөгнүүлэхэд .. бусад хог хаягдал хэдэн арван шуудай болсон билээ.
Лааз түүсийн. Тэнд очсон ганган залуусын зарим нь шоолж л байсан. Очоод хаясан хогий нь хамт цэвэрлэе гэхэд ичээд, дургүйцээд байсан хүмүүсээс бид нар ичээгүй ээ..
энэ гоё дээлтэй хүн ч тэнд байсан. Монголчуудаа! шүтээн дээрээ хогоо битгий хаяарай! гээд хэлчихэд тэнд байсан хүмүүс үгэнд нь орохоор л байсан даа..
за энэ балиар сэдвээ орхиод гоё юм ярья..

Морь унаж гарч ирсэн уулын спортын мастерын дэргэд Монгол эр хүний шинжийг үзүүлсэн сум нутгийн эрхэм ах. Азтай ч дарсан зураг..
бишрэлтэйд бишрэнгүй нь биширмээр..


8 -н зууны тэртээ Эзэн Чингис Хааны харж байсан уул нурууд, мандах нар, хөх тэнгэр, гишгэж байсан Бурхан халдун уул..


Цэнхэрлэн харагдах эх нутгаа, эзэнт гүрнээ хараад юу боддог байсан бол?
..Магадгүй ирээдүйн тухай бизээ.

No comments: