
Өмнөх “ангид” өгүүлсэнчлэн хийморьтой хулгайч байж болно гэтлээ гажуудуулчихсан энэ Буддын сургааль гэж юум болоо? Дэлхий дээрх хар мянган шашин дотороос Эйнштэйнд “тоогдох” болсон шалтгаан нь юум болоо? Үйлийн үр мүр, хойд нас, буян нүгэл энэ тэрийнх нь учирийг мань мэтийн Академик аргаар физик, математик толгойдоо чихүүлчихсэн прагматикууд ойлгохгүйм шиг байлээ. Нэг л худлаа яриад байгаам шиг санагдаад байдий. Гэхдээ нэг онц таалагдсан зүйл бол Христос гуай шиг Аллах гуай шиг бүхнийг хийсэн бүтээсэн мөртлөө яахнуу гэдгийг нь харж байгаад болохгүйг нь Галт нуур луу шидээд байдаг “Нууц ноёнтон” гэж байхгүй бөгөөд өөрөөр хэлбэл бүхний араас зохицуулж байдаг Бурхан гэж байдаггүй гэсэн үзэл юм байгаам. Хүн төрөлтөн хэн нь ч бай Буддын сургаалиар замнаж Гэгээрэлд хүрвэл бүгдээрээ л бурхан болох боломж бий гэж их л “ардчилсан” сургаальтай.
Буруу зөрүү бурж байж алдас болох вий гэж гэнэт айчлаа. Гэхдээ яахав эхлэсийм чинь үргэлжлүүлнээ.
Дээр өгүүлсэн Гэгээрэлд хүрэх гэдгийг нь яааг онож тайлбарлачиж чадахгүйм байна. Ямартайч хүн бүрийн дотор бурхан байдаг бололтой. Харин хүрэх замынх нь “зураг” өнөөх Бодь мөрийн зэрэг гэж нэрлээд байгаа ном бололтой. Саваагүй зан хөдлөөд номын дэлгүүрт “гэгээрчих” санаатай хэдэн хуудсыг нь шагайж харсан боловч мэддэггүйд эрээн цоохор. Ойлгох бүтэн өгүүлбэр гэж байдаггүй.
Уншаад ойлгохгүйм чинь одоо яадаг хэрэгэв.
Манай аав гэж жинхэнэ “шүтлэгтэй” хүн нэг ширхэг бий “Монголд”. Аавын шахалтаар би хааяа гандан гарч хийморийн сан, 4н уулын сэржим энэ тэр уншуулнаа болоогүй. Дараа нэг тэгж явахдаа л лам гуайгаас нь, Жаа Хамаг Амьтаны тусын тулд гэдэг сургаалиа мунхаг ардад тайлбарлаж хайрлаа гээд суучий ерөөсөө.
Тэгээд дараа нь 3-р ангийг нь ч бичиж мэднэ...
No comments:
Post a Comment