2008/10/02

Ум Ма Ни Бад Ми Хум

XIV Далай лам Данзанжамц гуайн нэгэн лекцнээс ойлгосон хэсгээ бичий гэж бодлоо. Далай лам хэмээх энэ хүнийг дүрээр нь харж байсан санагддаг юм. Монголд ирээд стадионд лекц гэх үү тийм юм хийж байхад нь Монголчуудад бол тэр лекц биш улаан утас үрэл тараагаад Далай ламыг харах нь л чухал байдаг шүү дээ. Тэгэхээр лекц гэх нь хааш юм бэ дээ. Тэр үед бүүр жаахан байсийн ямар юмаа ойлгохов тэгээд саяхан нэг mp3 бичлэгтэй Далай ламын сургаалийг сонслоо. Ум ма ни бад ми хум гэмээх 6н үсэг юу илэрхийлж байдаг вэ? гэсэн талаар юм. Юуны өмнө Ум Ма Ни Бад Ми Хум гэж хэлэх нь тун сайн гэнэ. Тэгэхдээ та үүнийг мянга зүгээр хэлээд 108 ширхэгтэй эрх хэдэн удаа ч эргүүллээ гээд таньд тус үгүй.
За тус байдаг ч байж магадгүй л байх. Эрхий хурууны цусны хангамж сайжирдаг ч юмуу. Амьсгалаа зөв авч гаргаж байж болох юм даа бас. Гэхдээ та энэ үсэгнүүдийн цаана юу байгааг юуг илэрхийлж байгааг мэдэхгүй живаа хэлээд хэнд хэрэг болохов дээ тиймээ? Тэгэхээр хэлж байгаа маани энэ тэрийн учрийг олж хэлж байцгаая гэж уриалмаар байна. Ална гээд байгаамуу аврана гээд байгаамуу мэдэхгүй хэлж байна гэдэг ядаж л сэтгэлд тиймхэн юм. За тэгээд лаг ном мэддэг хүн болоод маани уншаадахсан чинь нэг нөхөр наадах чинь юу гэж байгаам гэтэл таг суучуул чиний шүтэж байгаа шашин та 2ч дээ гэвэл онигоо ёо!
За тэгээд иймэрхүү үед бид нар шашингүй үзэлтнүүд болчихдог. Одоо уншиж буй та "Би ч нээх шашин гэж сүжирдэггуй хүн л дээ" гээд сууж байгаам биш биздээ. Тэгүүл нэг ажил төрөл чинь бүтэхээ байдиймуу нэг юм хөөцөлдөх хэрэг гарахаараа ичихгүй гандан хийд ордогоо наанадаж ээж, эмээгээ тийшээ гүйлгэдгээ больчих чадахгүй бол судалж дээ тиймээ?


Ум:
Ум хэмээх энэ үед А, У, М гэсэн гурван үсэг багтдаг бөгөөд энэ нь Хэл, Бие, Сэтгэл гурвыг илэрхийлдэг байна. Ум ма ни бад ми хум гэж хэлэх үедээ Ум хэмээх нь Хэл Бие Сэтгэл гурвыг ариусгаж, Ариун бусаас минь салгаж бурханлаг болгон уу хэмээн сүжиглэн хэлэх нь байна шүү дээ. Чин сэтгэлээсээ!

Бүх бурхад анх бурханаараа төрөөгүй энгийн бидний адил хүн байгаад ариун бусаа орхин ариусч Бурхан болдог ажээ.

Ма Ни:
Эрдэнэ хэмээх утгатай бөгөөд Аргын талыг илэрхийлдэг гэнэ.
Хайр буюу Бодь сэтгэл, Нигүүлсэх сэтгэлийг бэлгэдэн Амар амгаланг таньд авчирах нээ.

Бад Ми:
Бадамлянхуа цэцгийг илэрхийлж бэлэг оюуныг бэлгэддэг байна. Билэг ухааны хүчээр тэсвэр тэвчээр суух. Шавар дээр ургах Бадамлянхуа хэдий шавар дээр ч ургадаг ч элдэв бохиртолгүй байдаг гэнэ. Түүнлугаа Оюун ухаандаа захирагдан тэсвэр тэвчээртэй байж Хоосон чанарыг ойлгоно хэмээн хэлж байх хэрэгтэй бололтой.

Хум:
Арга, Билэгийг илэрхийлдэг Хум. Арга нь Билэгтээ нөлөөлдөг Билэг нь Аргадаа нөлөөлж байдаг гэнэ. Хум нь цаглашгүй, хөдлөшгүй хэмээх утгатай агаад Арга билэг нь салшгүй хэсэг гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй гэнэ.

Та хэн нэгэн бурхныг шүтэхээс илүү өөрийн дотоод ертөнцийг нээж чадваас илүү таньд үр дүнгээ өгнө гэнэ. Бурханг хайх хаа нэгтээгээс хайхаас илүү өөрөөсөө хай гэнэ дээ.

Сургаалийг сонсоод би иймэрхүү зүйлс ойлголоо. Маанийн зургаан үсэг гээд л дан ганц хэлэх бус хэлэхийн хажуугаар юу хэлж байгаагаа бодож хэлж, хэлсний дараа та ариусч дахин ариун бус үйлдэл, бодол, яриа зэргийг үйлдэхгүй байх нь чухал аж.

Дүгнээд хэлэхэд энэ зургаан үсгээ хэлэхдээ Хэл Бие Сэтгэл гурав маань ариуссан дахин нүгэл энэ 3аараа үйлдэхгүй. Сэтгэлээ нээж, аливаа зүйлд нигүүлсэнгүй хандах. Аливаа зүйлд уур уцаараар бус Оюун ухаан, тэсвэр тэвчээрээр хандах. Бие сэтгэлд нөлөөлдөг, сэтгэл биед нөлөөлдөг тул Биеэр нүгэл үйлдэхгүй байх, мөн сэтгэлээр нүгэл үйлдэхгүй хэмээн энэхүү УМ МА НИ БАД МИ ХУМ хэмээн хэлж байх хэрэгтэй байх нээ.

Ум Ма Ни Бад Ми Хум

No comments: