2008/10/02

Амьдрал, Бидний эргэн тойрон бүхэн аялгуу! Та түүнийг зөвхөн чин сэтгэлээсээ анирд!

August Rush хэмээх энэ киног 2 дахь удаагаа үзлээ. Хоёр дахь удаагаа гэхэд бас хэцүү юм эхний удаа үзэхэд CamRip байсан болохоор жаахан үзэж байгаад л больцон юм. Харин өнөөдөр DVD бичлэгээр нь олж үзлээ. Үнэхээр гайхалтай хэлэх үг алга "Сэтгэл хангалуун" тийм л байна. Кино үзээд нулимс унагасан тохиолдол надаа байдаг л байх. Гэхдээ киноны аялгуу, кинон дээр гарч буй дууг сонсоод, аяын мэдрээд нулимс гарч байсангүй. Өөрийгөө ч үнэндээ их гайхлаа. Кинонд яаж дуу хуур, үгээр хэлж болшгүй, миний үг хүршгүй тийм нэг зүйлийг яаж шингээдэгийг үнэхээр үзүүлж чаджээ. Энэ л дутагдаж байсан юм шиг.. Түүнийгээ энэ киног үзээд нөхөөд авчих шиг..
Ийм л мэдрэмж төрж байна. Хэрвээ та үзэж амжаагүй бол үзэхийг зөвлөмөөр байна. Гэхдээ анхаарах зүйл байнаа. Чихэвчээр үзүүл дээр байх гэхдээ энгийн нэг чихэвч биш дуу гаргалт сайтай нэг тийм эдээр.. Дээр нь ганцаараа байвал тун сайн. Хүн ганцаараа байхдаа л өөрөө өөрөөрөө байж жинхэнэ мэдрэмж, анхаарал нь энэ үед л тогтох байх. Ямар нэгэн садаа болох зүйл байхгүй байх. Тэгээд мэдээж архи уугаад согтуу үзүүл юу ойлгох билээдээ. Нэг их дуу хууранд дуртай биш хүн байсан ч үүнийг үзээд танд таалагдах болно. Амлаж байна! Үйл явдал бол бас сонирхолтой тэрийг бол өөрөө үзээд сонирхоорой. Харин тэр гудамжний чимээг, салхиний чимээг хэрхэн сонсож хүлээж авч байгаа нь гайхамшиг. Хүн ер нь орчин тойрноо тэгж мэдэрч байвал, заавал дуу авиаг нь сонсоод гэсэн утга биш л дээ. Зүгээр л эргэн тойрноо, хүрээлэн буй орчиноо ёстой нөгөө 6дахь мэдэрхүйгээрээ ингэж мэдэрвэл жинхэнэ сэтгэл ханамжийг амьдралаасаа авч, сэтгэл тэнүүн өөдрөг алхах байх. Аз жаргал тийм чухал зүйл биш шүү! Сэтгэл ханамж, Амьдралаасаа таашаал авч байя! Миний хувьд энэ киног үзээд авсан мэдрэмж энэ байна.
Харин таны хувьд?

No comments: