2008/10/04

Сониноос...

Сониноос, Бирма (англичуудын нэрэлснээр) буюу Мьянмарт (өөрсдийнх нь нэрэлснээр) Улаан нөмрөгтний хувьсгал гарч дэлхий дахины анхаарлыг татаж байна. Буддийн шашны лам хуврагууд гараа хавсран бөхийн зогсоод дарангуйлагч төр засаглалын эсрэг, ардчилалын үнэт зүйлсийн төлөө зодуулж, нүдүүлсээр жагслаа. Энэ хувьсгал, шашныг хар тамхи гэдэг малист сэтгэлгээтэй хоцрогдсон монголчуудад нэгийг бодуулах болов уу. Хоцрогдож, малууд болсноо ганцхан шашин руу улайн цайм чихдэг, Буддизм гэхээр бөөс л бодоод явчихдаг, хувьсгалыг зөвхөн гадаадаас ирсэн оюутнууд хийдэг гэж сэтгэдэг тэдэнт “Хараачээ цаана чинь нөгөө муу лам нар чинь “Бирмагийнхаа Сталинг” унaгах гээд хүч үл хэрэглэн жагсаж байна’’ гэж хашгирмаар.

Буддизм ардчилалын үнэт зүйлстэй нийцдэг л юм байна. Буддизм дарангуйлагчтай ханьсдаггүй л юм байна. Буддизм хоцрогдолтой биш, харин нийгмийн дэвшил хөгжилтэй ижилсэж чадахыг энэ хувьсгал харуулж байна. Энэ үйл явдлыг бусдын адил монголчууд бид ч ажиж дэмжицгээе.

Бас нэг сониноос, Муслим шашинтангуудын хамгийн эрхэм баяр болох Рамадан 23 хоног үргэлжлээд, шувтарахад 7 хоног л үлдлээ. Энэ баяраар лалууд хоолоо сойж, цэвэр ариун бодолтой байж, мөргөлөө тогтмол үйлдэн, ядарсан доройтсондоо туслан ариун явдлыг сахих ажээ. Бусдыг бодно гэдэг ямар буянтай үйл болохыг харийн газар олон муслимтай ажиллаж буй би сая мэдлээ. Мацаг барьж байгаа муслимчууд, Рамадан сардаа бэлгийн ажлыг эхнэртэйгээ хийдэггүй ба ондоо хүүхэнтэй бол бүр ч цээрлэдэг нь харьд хар цагаанаар ажилцгаадаг, хөөрхий хэдэн монгол эрчүүдэд их буян болох юмаа.

Ажихад, манай хүүхнүүд чинь, юм л бол лалын сайхан эрчүүдтэй нөхцчих юм. Нөхөртэй, хүүхэдтэй, онгон, жирэмсэн, хөгшин ч хамаагүй монгол хүүхнүүд гадаадынхантай явахаараа л ихэвчлэн лалын эрчүүдийг сонгох юм, сонгогдох ч юм. Одоо энэ нь бүр Англид “нүдэнд дассан дулаахан үзэгдэл” болж хувирлаа. Азийн лалийн бус шашинтай улсуудаас монгол хүүхнүүд л лалийнхантай явалдах, xарин бидэнтэй төстэй солонгос, япон хүүхнүүд тэдэнтэй явдаггүй. Энд ер нь соёлын ялгаанаас гадна, бас цус нөлөөлдөг бололтой. Монгол хүүхнүүд, дундад азийн эрчүүдтэй явалддаг нь, афган, турк, пакистаны эрчүүдэд Чингисийн Монголын хүүхнүүд таалагддаг нь, Эзэн Чингис гэдэг “нэг эргүү” юм тэнд очиж баахан цус хольсонтой холбоотой догоо. Түүний хийсэн үйлийн үрээр арай хийж үлдсэн хоёр, гуравхан сая монголын, арай гайгүй хэд нь, арайхийж хил давж, далай гаталж ирчихээд хань ижлээ булаалгаж, үр хүүхдээ өнчрүүлж, найз охиноо алдаж байна.

2003 оны судалгаагаар Чингисийн Ү-хромосомыг (Y-chromosomes) 16 сая эрчүүд тээж яваа болох нь нотлогдсон билээ. Энэ тухай би “Толбогүй монгол” гэдэг номондоо бичсэн. Чингисийн “хамаг ген” Монгол улсын хилийн цаана яваа гэж. Тиймээс махан биес наалдах ч яахав, Чингисийн маань л цус байгаасай гээд л залбираад явахаас өөр арга алга. Үгүй нээрээ, бүр монгол хүүхний амтанд орчихсон афган, пакистан эрчүүд зөндөө. Хоёр, гурван найз монгол хүүхнүүдийг ганцаар сэлгэж эдлээд л. Дээгий, Нямаа, Ээмүү гэх шиг хүүхнүүд ганц халтaраа хоорондоо уралдан булаалцалдаад л, нэг нэгнээ мэдсэн ч мэдээгүй царайлаад л, нөхрүүдийхээ араар тавиад л явцгаах юм. Хаашаа юм бэ, муслим эр чинь Султан хаан юм уу, Чингис хаан юм уу, аанн!? Үүнийг нээрээ Чингисийн цусны хүч л гэж би итгэдэг. Ондоогоор бодвол ч боож үхмээр. Гэхдээ үнэндээ, энэ золигийн эрчүүд бидэнд үгүй ид шидтэй дэгээ. Английн иргэн, өндөр гуалиг бие бялдартай, англи хэл устай, алаг нүдэн залууд ямар монгол хүүхэн татгалзах юм бэ.

Мэдээж, зугаалж цэнгэж биш хайр сэтгэлээр суувал, ондоо. Монгол афганы эрлийз - хазар л болох биз. Нээрээ ингэхэд хазар эрчүүдтэй явбал бас өөр, тэд чинь яг монгол, хамгийн их Чингис хааны Ү-хромосомыг хадгалсан, лал шашинтан боловч афганчуудад дээрэлхүүлсэн, Чингис хааны цус гэдгээ дотроо л хадгалж, бардамнаж явдаг, энд байдаг хэд нь ихэвчлэн цагаачлаад эрхээ авчихсан, ер нь үзээд алдахад, алдахгүй шүү, бүсгүй минь. Гэтэл гоо үзэмж нь өөрийнх нь эрчүүдээс ялгарахгүй болохоор ч тэгдэг юм уу, тэднийг манай хүүхнүүд тоодоггүй. Бодвол Оксфордын гудамжинд хазар дагуулаад явбал найзууд нь атаарахдаггүй юм болов уу.

Жа, төрөх хүүхэд ч яахав. Лалын гэрт хүмүүжээд Чингисийн цус байлаа ч лал л болно. Тэрэнд монгол гэх сэтгэл лал л биш бол юу ч биш. Харин дуртай дургүй монгол заяанд төрчихсөн, ээж нь төрсөн аавыг нь лалын шашинтнаар сольчихсан нялх үрс маань яахав. Монголд амьдарч бусдын доор орохгүй гэсэндээ, гадаад хүнтэй сууж “томорсон xүүхнүүд” хүүхдээ харьд чирдэг. Бага хүүхэд гэнэт өөр цустай, өөр соёлтой хүмүүсийн дунд ороод илт ганцаардаж, “хачин хөөрхөн соёлжино”. Өдөржин компьютер тоглоод л халтар хултар монгол хэл, халтар хултар англи хэл, халтар хултар араб хэлтэй ч болно. Их ганцаардмал, ээж нь дүү гаргаж өгөөд ч нэмэргүй шахам.

Би хэдэн жилийн өмнө таарсан 2 настай хар дүүтэй, 6-тай монгол бандийг ерөөсөө мартдаггүй юм. Эмээтэйгээ монголд өсөөд гурван настайдаа Англид иржээ, тэр. Нэг л өрөвдөлтэй, аавтайгаа адилхан бишдээ дүүдээ атаарахна. Тэгэхдээ хар дүүтэйгээ тэр хөөрхөн тоглоно. Эх нэгтэй болохоор арга ч үгүй юм уу даа. Жамайкийн хар арьсантай суусан Баамаа ээж нь надад зовлонгоо уйлан дуулсаар ярьсан нь санаанд тод. Хэдийгээр нөхөр нь бандийг нь Чингис хаан, Чингис хаан гэж багад нь өхөөрдөг байсан ч өөрийнхөө хүүг төрсний дараа, хараахдаа л Чингис хаан гэдэг болсон гэнэ. Хүүгээ анх ирэхэд нэг том өрөөнд, мөнгөө хэмнээд бүгд цуг амьдардаг байсан учир, дуу шуутай хурьцал үйлдэхэд хүү нь босоод зогсчихдог байжээ. Анхандаа, бүсгүй айсан хүүгээсээ санаа зовсон ч дур тачааллаа хазаарлах дургүй нөхөр нь салах сарьнихдаа тулаад ирэхээр тоохоо больж. Тиймээс 6 настай хүү нь хаа хамаагүй боовоо угзраад зогсчихдог зуршилтай. Тэгээд бас болоогүй “Fucking Чингис хаан, fucking доодохоо барьж хүүхэд битгий уруу тат” гэж загнуулдаг гэж байгаа, хөөрхий.

Өө нээрээ, анзаартал “лалаас гулсаад харлачихсан” байна шүү дээ. Гэхдээ, энэ монгол хүүхдүүдийн асуудал их чухал. Ээжийгээ дагаад харьд ирж эцгийн дарамтанд өртөж, гэр бүлийн хүчирхийлэлд автаж, сэтгэл санаа, хүүхэд насаараа хохирох ёстой гэж үү. Би лав, миний хүү харь эрийн харааны муу зүг болоод, учраа мэдэхгүй байхдаа бусад шашин, соёлын нөлөөнд уусаж хүмүүжихийг тэвчихгүй. Тэгэж ярих юм бол муу ч гэсэн оргиналаараа үлдсэн Чингисийн удам шүү.

Бидэнд чинь цусанд шингэсэн хөдөлгөөн, зан чанар гэж бий. Миний хоёр хүү Бирмагийн зоригт ардчилсан лам нар шиг болохыг би хүсэж байна. (Харамсалтай, нь аав нь хоёр хүүгээ зургаар л өссөнийг нь хэмжиж суух юм даа.) Гэхдээ, би бусдын шашныг муулаагүй, бусдыг арьс өнгөөр ялгаагүй. Зүгээр л, яагаад ч юм надаас гарсан хоёр хүү шар арьстай болохоор тэднийг харь эрээр “Yellow bastard”* гэж яасан ч загнуулахгүй.

Эцэст нь сануулахад, эрчүүд минь, хэрэв та нар найз охид, эхнэрүүдээ гэнэт л ялдам, асрамжтай, ор хөнжилдөө уяан налархай болсныг анзаарвал, яг 7 хоногийн дараа яаж өөрчлөгдөхийг нь бас ажиглаарай. Буцаад л чи өвөртөө биеэ тоосон хөшөө тэвэрвэл одоогийн жаргал чинь муслим ахын зуурдын хишиг гэдгийг, бүү мартаарай. Хамдула.*

*шар арьстай шаар
*Лалын шашинтны ерөөл

No comments: