
сурын харваа
Эрийн гурван наадмаас арай хоцорч хөгжиж байгаа нь сурын харваа байхаа. Жирийн нэгэн наадамчин тэр болгон сурын талбай руу явахгүй шүү. Сурын харвааг хөгжүүлэх талаар тэр сур харваад, бай шагнал аваад байгаа харваачид болон зохин байгуулагч нар боддог болов уу? Уг нь бас нэг нарийн учир утгатай эд байгаа байхдаа. Сурын талаар ойр зуурын сонинг дуулгаж байгаарай блогчид оо! Миний мэдэхийн Р. Гончигдорж гишүүн сурын харвааны талбайгаар жил бүр очиж сум тавьдаг гэж сонссон юм байна. Юун төлөө эрийн гурван наадам билээ дээ. Нэгийг нь огт мэдэхгүй байна гэж муухай даа. Уг нь урайнхай сураас бусад сурд эмэгтэй хүн ч харваж болдог гэсэн. Сайн танилцуулбал би ч гэсэн харвах гээд явах ч юм билүү. Хэ хэ
хурдан морь
хурдан морь
Энэ жилийн наадмаар хурдан морьны барианы зурхай явсангүй. Телевизээр бол харсаан. Бүгд л харсан юм чинь тэрийг энд бичээд яахав. Би наадам хэсээд явахгүй ч гэсэн хаяа хурдан морь үздгиймаа. Барианд орж байгаа байгаа хүүхэд, морьдыг хараад нөгөө сэтгүүлч Ш. Гүрбазарын хэлснээр самсаа шархирана шүү дээ. Арга ч үгүй биздээ Монголчууд тэгж наадаж, бүтэн жилийнхээ стрессийг тайлдаг юм шиг байгаа нь. Өөрийн эрхгүй самсаа шархирч уйлах чинь нүүдэлчин бидний асар том соёлын минь нэг хэсэг шүү дээ. Гадны хүн дагуулаад хурдан морь үзүүлж үзсээн би. Тэд нар бол "хөөрхий дөө" гэхээс биш нүдэнд нь нулимс гялтахгүй шүү дээ. Би Монголчуудынхаа энэ нялхамсуу занг нүүдэлчид стрессээ ингэж л тайлдаг юм байна гэж ойлгодог. Харин та бүхэн минь юу гэж боддог вэ? Монгол наадам минү зээ...
No comments:
Post a Comment