1338 онд хотын зөвлөлийн байр баригдаж, XV зуунд хананд нь ур хийц төгөлдөр одон орон судлалын гайхамшигт цаг байрлуулжээ. Цаг тутам хонхны дуугаар энэ ханын цагийн цонхоор Иисус Христ болон түүний арван хоёр гарын шавь апостолын жижиг дүрс баримал цувран гарч ирэнгээ үзэгч олон руу тонгойн мэндлээд далд орно. Чухам 12 апостолын баримал дүрс гарч ирэх энэ мөчийг анаж, цагийн орчимд орчин цагийн цахим дуран авайгаа бэлдэн хүлээж зогсох жуулчдыг өдөр бүр, цаг тутам харж болно. Өөр хаана ч хэзээ ч ийм гайхамшиг дахин хийлгэхгүй гэж цагийг зохион бүтээсэн уран дархан Ганышийн нүдийг сохолсон гэдэг. Ийм сайхан юм бүтээсэн, тийм уран хүний нүдийг сохолж байдаг. Дундад зуунд хааяагүй зэрлэг байж дээ.
Хуучин хотын талбайн нэрийг тодотгох гэж, өнгөрсөн цаг үеийг амьдруулах гэж эртний түүх өгүүлэх сүрлэг дүнсгэр үзэсгэлэнгээр илбэдэх олон барилга дунд хэдэн морьд бас ажилладаг юм. Энэ хуучин хотын талбайд хэзээ ч юм бэ эрт цагт морин тойруулга байсан, тэнд морь зардаг байсан гэнэ билээ. Эрт цагт энд ихэс дээдэс хосолсон, гурвалсан, дөрвөлсөн морьд хөлөглөсөн сүйх тэргэнд заларч ийш тийш давхиж байсан гэнэ билээ. Прагын храд хэмээх голын нөгөө эрэг дэх харш руу тэд хар эрчээрээ давхидаг байсан гэнэ билээ. Ван, гүн, хунтайж гээд зэрэг дэвээрээ харин өөр өөр явж болдог болдоггүй тусгай заагдсан зам харгуйтай байсан гэнэ билээ. Энгийн борчууд дээдсийн хөлд эрсдэхгүйн тулд тэдний замд тээр болох учиргүй байсан гэнэ билээ. Эдүгээ харин, газар үзэж нүд тайлахаар ирсэн жуулчид сүйхэнд заларч "эртний нэг эрхэм болон" тансаглана. Эдний дунд насаараа нуруугаа бөхийтөл ажилласан, гартаа эвэртэй ажилчин ч байж болох. Хийх юмаа олж ядсан, хэзээ ч ямар ч ажил хийж үзээгүй бэлэн юманд туйлагч нэгэн бас байж болох.
Сүйхэнд хөллөсөн морьдыг хараад өрөвдөх шиг гунигтай боллоо. Тэжээлийн дутагдалд ороод яс нь хэрзийсэн адгуус биш юмаа. Бие бялдар тэгш, өндөр сайхан морьд юмаа. Хээ угалзтай гоёмсог сайхан тоногтой юмаа. Тэр ч байтугай сүүлэн доороо хомоол цуглуулах ууттай юмаа. Туурайндаа тахтай юмаа. Морьд нэг тийм хийморьгүй, жавхаагүй. Хотод төрж өссөн би юугаа мэдэх вэ. Гэхдээ моринд байдаг хөнгөн сэргэлэн, хөдөлгөөнтэй цовоо чанар үгүйлэгдээд байх шиг.
Хөөрхий морьдын нүдийг таглачихаж. Нүд тагладаг юм бас өөрийн нэртэй. Хэнэггүй америкчууд сохлогч (blinder), хямсгар ангилчууд анивчуулагч (blinker) гэж нэрлэдэг аж. Тайлбар маш энгийн. Морьд их үргэмтгий цочимтгой өөрөөр хэлбэл сэргэг амьтан тул харааны царааг хязгаарласан гэнэ. Зөвхөн урд замаа сөлийж харах төдий зай үлдээгээд, хүн жолоодож залуурдаж явдаг робот шиг болгож. Унаган сэргэлэн шинжийг хүчээр дарж. Таягаараа баримжаа аван тэмтчин бүдчин явдаг сохор хүн харсан биз дээ, яг л тийм. Манайхан "төө чихийг солбилзуулан, төгрөг нүдийг тормолзуулан, туулай сайхан зоог хотолзуулан, тураг сайхан биеэ товолзуулан" гээд морин эрдэнээ магтан ерөөдөг санаанд ороод харвал, нүд таглаастай, чих унжаастай, зоо гөлгөр, бие хөшүүн. Ажилчин морь хатираа жороо гээд морины элдэв сайхан явдал үзүүлэх шаардлагагүй. Булгиж тийрч болохгүй, ажлаас халагдана. Хоолгүй болно. Аягүй бол нядалгаанд очоод хиам болно. Томоотой байхыг сургасан байж таарна. Тургиж, унгалдаж, янцгааж болдог эсэхийг харин мэдэхгүй. Хомоолоо харин боловсоноор унагаж болно. Уут нь бэлэн байгаа. Хомоол байгаа юм чинь идэх уух юм өгдөг байж таарна.
Өглөөнөөс орой болтол ажилласан морь оройдоо идэх тэжээл, уух устай зүчээнд амрана. Магадгүй эрэмгий чадалтай залуудаа уралдааны хурдан хүлэг ч байсан юм билүү. Магадгүй амарч зүүрмэглэж байхдаа өргөн уудам талд эрх чөлөөтэй хурдалж байснаа зүүдэлдэг ч юм билүү. Магад ч юү байхав. Тарчилж зүүдэлж байгаа. Хүн шиг гаргаж илэрхийлж чадахгүй байгаагаас бус үргэлж зүүдэлж байгаа. Хэдэн мянган үе дамжин уламжлагдсан генд нь, эд эсэнд нь, сэрэл мэдрэмж дадал зуршилд нь хурд эрч хүч, эрх чөлөөний хүслэн программчлагдаад байж байгаа. Хүссэн хүсээгүй байгалаас заяагдсан хөдөлгөөнтэй байх шаардлага хаачив гэж.
Хуучин хотын талбайг эртний барилгын хийцээс нь хуучин гэж хэн ч ойлгоноо. Хүн гээч эрхэмтэй нэгэн цагт итгэн нөхөрлөж анд болон зүтгэе гэсэн энэ адгуус хараа бүтэн эрх чөлөөтэй дэрвэж яваг. Гайхамшигт цаг бүтээгээд нүдээ сохлуулсан Ганыш дархан шиг итгэлт нөхрөө сохлоод яан. Монголын уудам талд дураараа давхиж буй морьд санаанд буулаа. Морио унаад уртын сайхан дуугаа хангинуулж буй адуучин ч бас харагдах шиг. Уртын дуу, монгол бичгийн талаар эрдэмтэн зохиолч Түдэв гуайн хэлж байсан үгс санаанд орлоо.
"Уртын дуу бол монголчуудын бүтээсэн өөр нэгэн гайхамшиг болох босоо бичигтэй нь ижил хосгүй үнэт эрдэнэс юм. Дэлхийн олон улсын бичиг үсгийг таних толь бичигт одоогоор 250 гаруй бичиг бүртгэгдээд байгаагийн дотор монгол бичиг гав ганцаараа ижилгүй торойж босоо чигээрээ ташаа тулан ханхалзсаар үлдсэн шиг монгол уртын дуу мөн л хорвоогийн түмэн ая дангийн дунд хослох хосгүй шовойн цууриатаж байдаг билээ. Босоо монгол бичгийн нэгэн адил монгол уртын дуу мөн л тэнгэрт тэмүүлсэн босоо хэв шинжтэй юм. Үүгээрээ өрнөдийнхний Готик маягийн урлагтай эн зэрэглэх нүүдэлчний төрх бүхий монгол хувилбар мөн болохыг үгүйсгэх аргагүй." Сайхан зүйрлэл шүү.
Монголын уудам талд буй адуучин, түүний моринд тэдний амьдрах эрх арга зүйг, бэлчих нутгийн царыг хязгаарлан залдаг засаг төр, хууль зүй гэсэн "хөтөч" бас бий. Нийтлэгч Баабар "хүн нь хүчтэй бие хүмүүсээс бүтсэн төрд захирагдан амьдардаг сүргийн амьтан" гэжээ. Адуун сүрэг ч хамгийн хүчирхэг эр чадалтай азаргаар хамгаалуулан түүний нөмөр нөөлөгт амьдардаг. Харин адуун сүргийн азарга байгалийн шалгарлаар сондгойрч шудрага гарч ирдэгээрээ хүнийхээс ялгаатай. Хүний нийгмийг залдаг төр засаг сул дорой байх үед нийгмийн элдэв шаар дээш тэмүүлж төрд шургалахыг оролддог. Одоо манайд ард олноо зөв залаад явах шудрага төр, нөхөөс цоорхой үгүй тэгш хууль юу юунаас илүү үгүйлэгдэж байна.

No comments:
Post a Comment