(домог)
Ажаа гэгээн биднийг гэртээ урьсан тул саяхaн очиж, оройн гvцэгнээс нь хvртлээ. Лам нар хэзээний сайхан хоол унд хийдэг чамбай хvмvvс байдаг хойно гэгээний шавь Чунпэйгийн гар, сэтгэл шингэсэн хоолноос хvртэж, Ажаа гэгээн, Канчэн гэгээнтэй орчлонгийн олон зvйлийг хvvрнэн ярьж суув. Гэгээнтэн маань хятадууд Тvвд, Євєр Монголыг хэрхэн хурдан хятадчилж байгаад сэтгэл совинож, бидэнтэй сэтгэлийн дарамтаа хуваалцаж, Хятадын холын бодлогыг их нухацтай дvгнэн хэлж байв. Mонгол нь монголтойгоо, тvвд нь тvвдтэйгээ, эсвэл тvвд нь монголтойгоо харгалдаж эв тvнжигvй байх тутам хятад хvн баярлаж, болж єгвєл тэдний эв найрыг устгах vvндээс эрт дээрээс байнга хооронд нь яс хаях нарийн бодлого явуулж ирсэн тухай Aжаа гэгээн олон жишээн дээр их сонирхолтой айлтгал хийв. Гэгээний айлдсанаас хятадуудын гуйвуулсан нэгэн домгийг та бvхэнд сонирхуулая.
Жинхэнэ домог: Тvвдийг нэгтгэсэн Соронзонгомбo хаан, хєрш орнуудтайгаа эв найртай байхын тулд хятадуудтай хил хязгаараа тогтоож, андгай тангараг єргєн, “бидний андгайг нар, сар харсан тул ирээдvйд гэрч болох болтугай” гэж нутгийн зааг даваан дээр нар, сар хоёрын чулуун хєшєє босгожээ. Тvvнээс хойш Тvвдийн нутгийн хил хязгаарыг энэ хєшєєгєєр зааглах болж, хєшєє босгосон газраа Нар сарны даваа гэж нэрлэх болжээ. Нар сарны даваа Хятадын гvнд vлдэж, тvвдvvд тэр нутгийг Хятадад аль хэдийнээ алджээ.
Зохиомол домог: Соронзонгомбо хаанд хатнаар очих цагт Вэнчин гvнжийн эцэг эх нь “их алт, мєнгийг хамт хvргvvлж, инж барилаа” хэмээн гvнжид итгvvлэн явуулжээ. Зам зуурт нь бараа болон явсан элч нар “эмэгтэй хvн хадамд очих заяатай, буцаж ирэхгvй байх жамтай тул эцэг эх тaнь чамайг хуурч, алт мєнгєний оронд хад, чулуу боож явуулсан” гэжээ. Гvнж тэрэгтэй ачааны боодлыг тайлан vзвэл чулуугаар хийсэн нар, сар хоёр байсан тул эцэг эхдээ гомдохын ихээр гомдож, тэр чулууг хаяад хэзээ ч эргэж харихгvйгээр явжээ. Чулуу хаясан газрыг Нар сарны даваа гэж нэрлэжээ.
Энэ зохиомол домог нь “тvvхийн vнэнийг гуйвуулж, Тvвд, Хятадын хилийн зурвасыг vгvй хийх гэсэн нууц санаа агуулж байжээ” хэмээн гэгээнтэн айлдаж билээ. Хятадын одоогийн тvvх худал зохиомол болохыг 50, 60-аад онд Xятадаас гарсан цєєн тооны хvмvvс мэдэхээс залуу vе нь сvvлд зохиогдсон худал тvvхэнд vнэмшдэг болсон гэнэ. Худал юмыг хvvхэд ахуй цагаас нь тархинд суулгаж єгвєл сонсож мэдсэн хvн насан туршдаа vнэн хэмээн итгэдэг ажээ.

No comments:
Post a Comment